Шууд Chart

Өнөөдөр Хорт хавдартай тэмцэх дэлхийн өдөр

2026-02-04 09:03:14

Хорт хавдартай тэмцэх дэлхийн өдөр. Монгол Улсад хорт хавдар нь нас баралтын тэргүүлэх шалтгаануудын нэг хэвээр байна.

Өнгөрсөн 2024 онд 4755 хүн хорт хавдрын улмаас нас барж, нийт нас баралтын ойролцоогоор 1/5-ийг эзэлж байна.

Мөн 2024 онд 8 169 шинэ тохиолдол бүртгэгдэж, өмнөх оноос 13хувиар  өссөн байна.

Үүнд:

  • Элэгний хорт хавдар
  • Ходоодны хорт хавдар
  • Уушгины хавдар
  • Улаан хоолойн хорт хавдар Умайн хүзүүний хорт хавдар хамгийн түгээмэл тохиолдож, ихэнх нь хожуу шатандаа оношлогдож байна.

Иймд ард иргэд та бүхэн

  • Жил бүр эрт илрүүлгийн үзлэг, шинжилгээнд хамрагдах
  • Элэгний В вирус, ХПВ-ийн эсрэг вакцинд хамрагдах
  • Архи, тамхины хэрэглээг хязгаарлах
  • Эрүүл, зөв хооллох
  • Биеийн идэвхтэй хөдөлгөөнтэй байх
  • Эрт илрүүлэг, эрүүл дадал эрүүл мэндийг хамгаална.

 


Өнөөдөр Хорт хавдартай тэмцэх дэлхийн өдөр  
Үзсэн: 139 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй