Шууд Chart

Японд сүүлийн хоёр долоо хоногт их хэмжээний цас орсны улмаас 30 хүн нас баржээ

2026-02-04 11:53:58

Японд нэгдүгээр сарын 20-ны өдрөөс эхлэн их хэмжээний цас үргэлжлэн орсны улмаас 30 гаруй хүн амиа алдаж, 200 гаруй хүн гэмтэж бэртсэн тухай тус улсын Засгийн газраас мэдэгдэв.

Засгийн газар хамгийн их хохирол амссан Аомори мужийн оршин суугчдад тусламж үзүүлэхээр цэргүүдийг дайчилж байна.

Тодруулбал, Аомори хотод 72 инч цас орсон нь бараг 40 жилийн хамгийн өндөр үзүүлэлт юм.

Дэлхийн хамгийн их цастай хот гэгддэг хойд хэсгийн Аомори хотод ням гарагт хуримтлагдсан цас 183 сантиметр буюу 72 инч орчимд хүрсэн нь 1986 оноос хойших хамгийн өндөр үзүүлэлт юм байна гэж ОБЕГ-аас мэдээллээ. 


Японд сүүлийн хоёр долоо хоногт их хэмжээний цас орсны улмаас 30 хүн нас баржээ  
Үзсэн: 120 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй