Шууд Chart

ОУОХ-ны 145 дахь удаагийн чуулган Милан хотноо үргэлжилж байна

2026-02-04 12:33:32

Олон Улсын олимпын хорооны 145 дахь удаагийн чуулган Итали улсын Милан хотноо болж байна.
Чуулганд ОУОХ-ны гишүүн, МҮОХ-ны ерөнхийлөгч Б.Баттүшиг, МҮОХ-ны 5 дахь ерөнхийлөгч, ОУОХ-ны хүндэт гишүүн Ш.Магван нар оролцож байна.
Гурав хоногийн дараа албан ёсоор “хөшиг”-өө нээх “Милан–Кортина 2026” Өвлийн Олимпын наадмын өмнө зохион байгуулагдаж буй тус чуулган нь өвлийн олимпын наадмын бэлтгэл ажлыг дүгнэх, Олимпын хөдөлгөөний стратеги, бодлогын чухал асуудлуудыг хэлэлцэх өндөр ач холбогдолтой.
Чуулганы үеэр ОУОХ-ны гишүүн, МҮОХ-ны ерөнхийлөгч Б.Баттүшиг Итали Улсын Ерөнхийлөгч Сэржо Маттарэллатай уулзахын зэрэгцээ Милан хотын захиргааны ордон Палаццо Марино, мөн дэлхийд алдартай Ла Скала театрт зохион байгуулагдсан ОУОХ-ны албан ёсны хүлээн авалт, уулзалтад оролцлоо гэж Монголын Үндэсний Олимпын Хорооноос мэдээллээ.  
 
 
 

ОУОХ-ны 145 дахь удаагийн чуулган Милан хотноо үргэлжилж байна  
Үзсэн: 201 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй