НИТХ-ын дарга А.Баяр өнгөрсөн нэгдүгээр сарын 26-нд Нийслэлийн түргэн тусламжийн төвд ажиллаж, 103 түргэн тусламжийн нөхцөл байдалтай танилцсан билээ.
НИТХ-ын дарга А.Баяр Нийслэлийн эрүүл мэндийн газрын дарга Н.Наранбаатар, Нийслэлийн түргэн тусламжийн дарга С.Ариунболд нартай уулзаж өгсөн үүрэг чиглэлийн хэрэгжилтийн явцтай танилцлаа.
Тодруулбал, өмнөх уулзалтаар 103 түргэн тусламжийн дуудлагад гарах түргэний машины тоог нэмэгдүүлэхээ илэрхийлж, дуудлага өгсөн иргэдэд очих хугацааг багасгах үүргийг удирдлагуудад нь өгсөн юм. Нийслэлийн түргэн тусламжийн төвөөс нийт 40 машинтай 40 баг 103-ын дуудлагад гардаг байсан бөгөөд өдөрт 1300-1500 ирсний 61 хувьд нь 20 минутын дотор очдог бол бусад дуудлагад түүнээс дээш хугацааг зарцуулдаг байна. Энэ нь түргэний машины хүртээмж, хүний нөөцийн асуудал гэсэн тайлбарыг тухайн үед төвийн удирдлагууд хэлж байв. Тэгвэл өнөөдрийн байдлаар нийт 50 түргэний машин, 50 баг 103-ын дуудлагад гарч байгаа бөгөөд иргэдийн дуудлагын 67 хувьд 20 минутын дотор очиж байгаа аж. Харин 21-40 минутад очдог дуудлагын хувь 22 байсан бол 23 хувь болжээ. Үлдсэн 17 хувь нь иргэдийн дуудлагад 41 минутаас дээш хугацаа зарцуулж байна. Мөн нийт дуудлагын 60 хувь нь яаралтай гэсэн дуудлага эзэлдэг бөгөөд тус дуудлагын 68 хувьд 20 минутын дотор очдог байв. Тэгвэл өнөөдөр энэ үзүүлэлт 75 хувь болж сайжирчээ.
Ингэснээр иргэдийн дуудлага өгсний араас “Ирж байна уу” гэж дахин лавлах дуудлага өдөрт 461 бүртгэгддэг байсан бол мөн 135 болж буурчээ.
НИТХ-ын дарга А.Баяр “Бид шийдлээ зөв тодорхойлоод ахиц гаргаж түргэний дуудлагыг иргэдэд очих хугацааг багасгаж болж байна. Тэгвэл 103 дугаарт ирж буй дуудлага бүрт 20 минутын дотор буюу хугацаа алдахгүй очдог болъё. Ингэхийн тулд 4-р сарын 1-нд, 5-р сарын 1-нд гэсэн шатлалтайгаар ажиллаж, 6-р сарын 1-н гэхэд бид хүссэн үр дүндээ хүрэхийн төлөө ажиллая” хэмээн дахин үүрэг өглөө.

Эх сурвалж: НИТХ
| Түргэн тусламжийн машиныг нэмэгдүүлж 103 дугаарт ирсэн дуудлагад очих хугацаа үе шаттай багасгаж байна | ||
| Үзсэн: 191 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.