Шууд Chart

“Монголын ажил олгогч эздийн нэгдсэн холбоо” ТББ-тай санамж бичиг байгуулав

2026-02-05 13:57:00

Авлигатай тэмцэх газрын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтэс нь 2026 оны 1 дүгээр сарын 26-30-ны өдрүүдэд авлигын эрсдэлийг бууруулах, шалтгаан нөхцөлийг арилгах чиглэлээр нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн Засаг даргад хүргүүлсэн зөвлөмжийн хэрэгжилтэд дүн шинжилгээ хийж, Баян-Өлгий аймгийн Засаг даргын Тамгын газрын 2026 оны шударга байдлын үнэлгээг сайжруулах төлөвлөгөөг боловсруулахад мэргэжил, арга зүйн зөвлөгөө өглөө.

“Монголын ажил олгогч эздийн нэгдсэн холбоо” ТББ-тай авлига, ашиг сонирхлын зөрчил, хүнд суртлаас ангид байх, шударга ёсны талаарх мэдлэг мэдээллийг дээшлүүлэх, хандлага тогтооход чиглэгдсэн сургалт, мэдээлэл сурталчилгаа, соён гэгээрүүлэх ажлыг зохион байгуулах, хүнд суртал, авлига, ашиг сонирхлын зөрчлийн улмаас хууль ёсны эрх ашиг нь зөрчигдсөн аж ахуйн нэгжүүдийн талаар харилцан мэдээлэл солилцох, мэргэжлийн туслалцаа  үзүүлэх, түүний мөрөөр холбогдох арга хэмжээ авах, Авлигын эсрэг хууль болон Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хууль тогтоомжийн хүрээнд хамтран ажиллах чиглэлээр “Санамж бичиг” байгуулав.

Төрийн байгууллагын хүнд суртал, чирэгдэл, төрийн албан хаагчийн ёс зүйн асуудлаар иргэн, аж ахуйн нэгж, байгууллагаас ирүүлсэн 5 гомдол, мэдээллийг хянан шалгаж, авлигын эсрэг сургалтад 478 албан тушаалтныг хамруулсан байна гэж АТГ-аас мэдээллээ.  


“Монголын ажил олгогч эздийн нэгдсэн холбоо” ТББ-тай санамж бичиг байгуулав  
Үзсэн: 202 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй