Шууд Chart

ЭМЯ, ХСҮТ “АстраЗенека фармасьютикалз” ХХК-тай хамтран ойлголцлын санамж бичиг байгуулав

2026-02-06 16:54:15

Монгол Улсад генийн оношилгоо, эмчилгээг хөгжүүлэх зорилгоор ЭМЯ, АстраЗенека, ХСҮТ, Монос Трейд компани хамтран гурван жилийн хугацаатай төсөл хэрэгжүүлэхээр боллоо.
Уг төслийн хүрээнд АстраЗенека компаниас гурван жилийн хугацаанд 1170 өвчтөнг оношилгооны урвалжаар 100 хувь үнэ төлбөргүй хангаж, Олапариб эмчилгээнд хөнгөлөлттэй үнээр хамруулах юм.
Тодруулбал, жилд 390 хүнд оношилгоо шинжилгээ хийж, 144 хүнийг санхүүгийн хувьд хөнгөлөлттэй нөхцөлөөр эмчилнэ.
Төслийн хугацаанд хийх шинжилгээ, тестийн тоо, оношлох боломжит хувь, эмчилгээ хийх өвчтөний тоог урьдчилсан байдлаар гаргаад байна.
Азийн судалгааны дүнгээр, хөх болон өндгөвчний хавдрын үед уг шинжилгээ хийхэд 10-15, нойр булчирхайн хавдрын үед 5 хувьд нь уг генийн мутац илрэх тооцоолол байдаг байна.
Энэ оны нэгдүгээр сард өндгөвч, хөх болон нойр булчирхайн хорт хавдруудад BRCA ген илрүүлэх боломжтой NGS технологийн машиныг Хавдар судлалын үндэсний суурилуулсан юм.
NGS технологийн тусламжтайгаар хавдрын генийн мутацыг илрүүлж бай эмчилгээг илүү үр дүнтэй хийх нөхцөл бүрддэг ба хавдрын дахилт, үсэрхийллээс сэргийлж болох өндөр ач холбогдолтой.
Харилцан ойлголцлын санамж бичгийн хүрээнд, хорт хавдартай өвчтөнүүдийг шинэлэг эмийн эмчилгээнд хамрагдах боломжийг нэмэгдүүлэх урт хугацааны загвартай болох, эмчилгээний стандартыг сайжруулах, молекул-генетикийн маркерийг илрүүлэх орчин үеийн лабораторийн оношилгооны аргуудыг практикт нэвтрүүлэхэд дэмжлэг үзүүлэн, эмч мэргэжилтнүүдийн мэдлэг, ур чадварыг сайжруулахад чиглэсэн арга хэмжээнүүдийг хэрэгжүүлэх юм.
Түүнчлэн төслийн хугацаанд хийгдэх оношилгоо, эмчилгээний баримт мэдээлэл, үр дүнд үндэслэн шинжлэх ухааны судалгаа хийж, үр дүнг олон улсын мэргэжлийн сэтгүүлд хэвлүүлэхэд түншүүд дэмжлэг үзүүлэхээр баталгаажуулав.
 
Нийтэлсэн: Эрүүл мэндийн яам

ЭМЯ, ХСҮТ “АстраЗенека фармасьютикалз” ХХК-тай хамтран ойлголцлын санамж бичиг байгуулав   
Үзсэн: 94 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй