Шууд Chart

Европын хөрөнгө оруулалтын банкны төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа

2026-02-07 14:51:35

Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд Б.Батбаатар Европын хөрөнгө оруулалтын банкны Монгол Улсыг хариуцсан дарга Ралф Аямар, Европын Холбооны Төлөөлөгчийн газрын Хамтын ажиллагааны хэлтсийн дарга Адриен Мург болон холбогдох мэргэжилтнүүдийг хүлээн авч уулзлаа.

Уулзалтаар байгаль орчин, ойн салбарын хүрээнд Европын Холбоотой хэрэгжүүлж буй хамтын ажиллагаа өргөн цар хүрээтэй, идэвхтэй өрнөж байгааг онцолж, COP17 бага хурлын бэлтгэлтэй холбоотой асуудлуудыг хэлэлцэв.

Ялангуяа Ойн түншлэлийн хүрээнд гарсан үр дүн, ойн салбарын хууль эрх зүй, бодлогын шинэчлэл болон хоёр талын баталгаажуулсан хөрөнгө оруулалтын хөтөлбөрийг танилцуулах арга хэмжээг яам, Ойн газар болон бусад оролцогч талуудтай хамтран зохион байгуулах талаар санал солилцлоо.

Мөн Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурал (COP17)-ийн бэлтгэл ажлын хүрээнд логистикийн зохион байгуулалт, Монгол Улсын дэвшүүлж буй үндсэн гурван тэргүүлэх санаачилга болох “Бэлчээрийн тэргүүлэх санаачилга”, “Ус-газрын нэгдсэн менежментийн санаачилга”, “Байгальд суурилсан шийдэл бүхий тогтвортой дэд бүтцийн санаачилга” зэрэг чиглэлд Европын хөрөнгө оруулалтын банк үргэлжлүүлэн дэмжиж, хамтран ажиллах боломжийг хэлэлцэв.

Сайд Б.Батбаатар COP17-ийн үр дүнг богино хугацааны төслийн түвшинд хязгаарлахгүй, харин “Steppe Action Agenda”-ийн хүрээнд олон жилийн хугацаанд хэрэгжих уялдаа бүхий хөрөнгө оруулалтын платформ болгон хөгжүүлж, тогтвортой өв болгон үлдээхэд Европын хөрөнгө оруулалтын банкны дэмжлэг чухал болохыг онцлон тэмдэглэлээ гэж Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамнаас мэдээллээ.  

Нийтэлсэн: COP17

Европын хөрөнгө оруулалтын банкны төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа  
Үзсэн: 116 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй