Шууд Chart

Чөлөөт бөхийн үндэсний шигшээ баг бүрэн бүрэлдэхүүнээрээ Япон улсыг зорилоо

2026-02-10 09:30:19

Монголын чөлөөт бөхийн холбоо шинэчилсэн бодлогын хүрээнд тамирчдаа дэлхийн өндөр хөгжилтэй орнуудын шилдэг баг, дасгалжуулагч нартай хамтарсан бэлтгэлд тогтмол хамруулах зорилтыг үе шаттай хэрэгжүүлж байна. Энэ ажлын хүрээнд Монгол Улсын чөлөөт бөхийн үндэсний шигшээ багийн тамирчид Япон улсын Маэбаши хотын Икуэй их сургуульд дэлхийн шилдгүүдтэй хамтарсан хоёр долоо хоногийн бэлтгэлд оролцохоор зорилоо.

Тус хамтарсан бэлтгэлийг Японы нэрт дасгалжуулагч Казухито Сакай, Монгол Улсын шигшээ багийн дасгалжуулагчдын бүрэлдэхүүн болон Японы бусад туршлагатай дасгалжуулагчид хамтран өргөн цар хүрээтэй удирдан зохион байгуулж байна.

Бэлтгэлийн хөтөлбөр нь орчин үеийн бөхийн бэлтгэл, тактик, техник, бие бялдрын болон сэтгэл зүйн бэлтгэлийг хослуулсан цогц агуулгатайгаар явагдаж байна.

Хамтарсан бэлтгэлийн үр өгөөж нь тамирчдын техник, ур чадвар, хурд, тэсвэр хатуужлыг ахиулахын зэрэгцээ олон улсын түвшний өрсөлдөөнд дасан зохицох чадварыг нэмэгдүүлэх, дэлхийн шилдгүүдийн арга барил, туршлагаас шууд суралцах бодит боломжийг бүрдүүлж буйгаараа онцлог юм. Мөн багийн уур амьсгал, хамтын ажиллагаа, сахилга бат, бэлтгэлийн соёлыг олон улсын жишигт ойртуулж, цаашдын томоохон тэмцээн уралдаанд амжилт гаргах суурь нөхцөлийг бэхжүүлж буй юм.

Түүнчлэн энэхүү бэлтгэлийн үеэр Монголын чөлөөт бөхийн холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Мянганбаяр өөрийн биеэр оролцож, хамтарсан бэлтгэлийн явцтай танилцан, судалгаа хийж, цаашдын хамтын ажиллагааг өргөжүүлэх чиглэлээр санал солилцож ажиллаж байна.

 


Чөлөөт бөхийн үндэсний шигшээ баг бүрэн бүрэлдэхүүнээрээ Япон улсыг зорилоо  
Үзсэн: 135 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй