Шууд Chart

Мансууруулах, сэтгэцэд нөлөөт эмийн хууль бус эргэлтээс урьдчилан сэргийлэх хяналт шалгалт хийлээ

2026-02-11 09:37:16

2026 оны хоёрдугаар сарын 2-3-ны өдрүүдэд мансууруулах болон сэтгэцэд нөлөөт эм импортлох, худалдах, ханган нийлүүлэх тусгай зөвшөөрөл бүхий 29 эм ханган нийлүүлэх байгууллагад улсын хэмжээнд урьдчилан сэргийлэх хяналт шалгалтыг зохион байгууллаа.

Хяналт шалгалтаар нийт 60 дутагдал илрүүлж, 23 дутагдлыг газар дээр нь арилгууллаа. Түүнчлэн 12 байгууллагад нийт 37 заалт бүхий улсын (ахлах) байцаагчийн албан шаардлага хүргүүлж, хугацаатай үүрэг даалгавар өгсөн, нэг зөрчилд шалган шийдвэрлэх ажиллагаа явуулж байна.

Шалгалтаар эмийн орлого, зарлага, зарцуулалт, хадгалалт, түгээлт, устгалын бүртгэлд тавих дотоод хяналт хангалтгүй байгааг тогтоолоо.

Урьдчилан сэргийлэх хяналт шалгалтад хамрагдсан байгууллагуудын 58 ажилтанд мэргэжил, арга зүйн зөвлөгөө өгч ажиллав.

Эмийн аюулгүй хэрэглээг хангах, хууль бус эргэлтээс урьдчилан сэргийлэх чиглэлээр хяналт шалгалтыг цаашид тогтмол зохион байгуулан ажиллана гэж Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газраас мэдээллээ.  


Мансууруулах, сэтгэцэд нөлөөт эмийн хууль бус эргэлтээс урьдчилан сэргийлэх хяналт шалгалт хийлээ  
Үзсэн: 163 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй