Шууд Chart

Кино урлагийг дэмжих сангаас хэрэгжүүлж буй төслүүдийн агуулгад нийгмийн чанар, хүртээмжийг сайжруулах шаардлагыг тусгалаа

2026-02-11 09:47:40

Кино урлагийг дэмжих сангаас хэрэгжүүлж буй төслүүдийн агуулга, нийгмийн хүртээмжийг сайжруулах зорилгоор дараах утгуудыг орууллаа.

Тодруулбал, Үндсэн гэрээний 11 дүгээр зүйлийн 11.16 дахь заалтыг шинэчлэн найруулж, кино уран бүтээл нь Монголын түүх, соёл, зан заншил, өв уламжлалыг тодорхой, харагдахуйц байдлаар тусгасан байх шаардлагыг нэмлээ.

Шинэчилсэн заалтад:

• Монголын түүх, соёл, зан заншил, үндэсний онцлогийг илэрхийлэх элементүүдийг заавал оруулах, тухайлбал Чингис хааны хөрөг, морин хуур, үндэсний хувцас зэрэг үндэсний бэлгэдлийг уран бүтээлд тодотгож харуулах;

• Тэгш хүртээмжийг бий болгох зорилгоор сонсголын бэрхшээлтэй иргэдэд зориулан Монгол хэл дээр хадмал орчуулга байрлуулах, харааны бэрхшээлтэй иргэдэд зориулсан үйл хөдлөл, дүрслэлийг тайлбарласан нэмэлт синхрон дуу оруулалтыг хийсэн хувилбаруудыг бэлтгэн ирүүлэх үүрэгтэй.

Энэхүү өөрчлөлт нь үндэсний кино уран бүтээлээр дамжуулан Монголын түүх, соёлын онцлогийг илүү тод харуулах, үндэсний бахархлыг төлөвшүүлэхийн зэрэгцээ бүх иргэнд тэгш хүртээмжтэй соёлын бүтээгдэхүүн хүргэх зорилготой гэж Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яамнаас мэдээллээ. 


Кино урлагийг дэмжих сангаас хэрэгжүүлж буй төслүүдийн агуулгад нийгмийн чанар, хүртээмжийг сайжруулах шаардлагыг тусгалаа  
Үзсэн: 125 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй