Шууд Chart

Морингийн даваа чиглэлд шинэ зогсоол нэмэгджээ

2026-02-11 10:21:29

Нийтийн тээврийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх, автобусны зогсоол хоорондын зайг ойртуулж, иргэдийн эрэлт хэрэгцээг хангах үүднээс Хан-Уул дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт байршилтай Морин зогсоолыг шинээр нээжээ.  Тус зогсоолд Ч:67 “Морингийн даваа - Нисэх" чиглэлийн нийтийн тээврийн автобус зогсох юм. 

Дээрх замналын өөрчлөлтийг  хоёрдугаар  сарын 11 буюу өнөөдрөөс мөрдөж эхэлнэ. Чиглэлийн үйлчилгээтэй холбоотой санал хүсэлтийг 70044040 дугаарын утсанд хүлээн авч шуурхай шийдвэрлэнэ гэж Нийслэлийн Нийтийн Тээврийн Бодлогын Газраас мэдээллээ


Морингийн даваа чиглэлд шинэ зогсоол нэмэгджээ  
Үзсэн: 175 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй