Шууд Chart

COP2 бага хуралд Африк тивийн орнууд өргөн бүрэлдэхүүнтэй оролцжээ

2026-02-11 16:30:03

НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх тухай конвенцын (UNCCD) Талуудын хоёр дахь бага хурал (COP2) 1998 оны 11 дүгээр сарын 30-наас 12 дугаар сарын 30-ны хооронд Африкийн Сенегал улсын Дакар хотноо болсон түүхтэй. COP2-ийн гол санаачилга юу байв, дэлхийн хэдэн орон оролцож, яг ямар үр дүн гаргасан талаарх товч мэдээллийг хүргэе.
 
COP2 бага хуралд Африк тивийн орнууд өргөн бүрэлдэхүүнтэй оролцжээ.
 
Мөн НҮБ-ын Конвенцод нэгдсэн гишүүн орнууд нийт 170 гаруй улс идэвхтэй оролцож, цөлжилт, газрын доройтол, байгаль орчны хамгааллын асуудлаар олон талт хэлэлцүүлэг өрнүүлсэн байна.
 
 
Хоёр дахь хуралд мөнгөн дүнгээс илүү Африк тивд чиглэсэн санхүүжилтийн тэргүүлэх байдлыг тодорхойлсон нь хамгийн том үр дүн гэж үзсэн байна.
 
Хандивлагч орнууд, олон улсын байгууллагуудын дэмжлэгийг Африк руу чиглүүлэх шаардлагыг улс төрийн түвшинд баталгаажуулж чаджээ.
 
Санаачилга:
 
•Африк тивийг Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын Конвенцын нэн тэргүүний бүс гэж албан ёсоор онцолсон.
 
•Орон нутгийн иргэд, уламжлалт мэдлэгийн үүргийг тодотгосон.
 
•“Доороос дээш” (bottom-up) хэрэгжилтийн зарчмыг бэхжүүлсэн байна. 
Нийтэлсэн: COP17

COP2 бага хуралд Африк тивийн орнууд өргөн бүрэлдэхүүнтэй оролцжээ  
Үзсэн: 135 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй