Улаанбаатар хотын нийтийн эзэмшлийн гудамж, зам, талбай, гэр болон орон сууцны хорооллын цэвэрлэгээ үйлчилгээг сайжруулах, иргэдийн ая тухтай ажиллаж, амьдрах орчин, нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор сар шинийн баярыг угтсан бүх нийтийн их цэвэрлэгээг зохион байгуулж байна.
Хот, нийтийн аж ахуйн 46 байгууллагын 3000 гаруй албан хаагч 700 гаруй техник хэрэгслээр их цэвэрлэгээ хийж байгаа юм.

УБЗАА-ны Гудамж, зам талбайн цэвэрлэгээ, үйлчилгээний асуудал хариуцсан Ахлах мэргэжилтэн Ш.Батпүрэв “Нийслэлийн хэмжээнд 2026 онд найман удаагийн их цэвэрлэгээ зохион байгуулна. Сар шинийн баярыг угтан зохион байгуулагдаж буй их цэвэрлэгээнээс гарсан хог хаягдлыг хариуцсан байгууллагууд уртасгасан цагаар шуурхай тээвэрлэж, тээвэрлэлтийн давтамжийг 2-3 дахин нэмэгдүүллээ. Их цэвэрлэгээ энэ сарын 15-ны өдрийг хүртэл үргэлжилнэ. Цэвэрлэгээний хүрээнд автобусны буудал, хайс хашлага, замын тэмдэг, тэмдэглэгээ болон гэр хорооллын гуу жалгыг цэвэрлэж байна” гэв.

Сонгинохайрхан дүүргийн нэгдүгээр хорооны Засаг дарга Н.Нэргүй “Манай хороо 11 хэсэг, 34 ААН, 84 гудамжтай. ААН-үүд нийтийн эзэмшлийн 50 метр талбайгаа цэвэрлээд эхэлсэн. Сар шинийн баярыг угтсан цэвэрлэгээнд нэгдэхийг иргэд ААН-үүдэд уриалж байна” гэлээ.




| Хот, нийтийн аж ахуйн 46 байгууллагын 3000 гаруй албан хаагч их цэвэрлэгээ хийж байна | ||
| Үзсэн: 144 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.