Шууд Chart

Жилд 18.500 тонн хүчин чадалтай ч ердөө 10.000 тонн хуванцар дахин боловсруулж байна

2026-02-12 09:45:33

Монгол Улсад хуванцар хаягдлыг дахин боловсруулах үйлдвэрүүд ажиллаж, жилд 18,500 тонн хуванцар дахин боловсруулах хүчин чадал байгаа ч бодит байдал дээр ойролцоогоор 10,000 тонн хуванцар хаягдал л боловсруулагдаж байна.

Энэ нь дахин боловсруулах боломжтой нөөцийн ихээхэн хэсэг бүрэн ашиглагдахгүй байгааг харуулж байна.

Судалгаанаас үзэхэд ахуйн хог хаягдлын тодорхой хувийг хуванцар эзэлдэг бөгөөд Монгол Улс нэг хүнд ногдох хуванцар хог хаягдлын хэмжээгээр дэлхийн дээгүүр байр эзэлж буй нь хог ангилан ялгах тогтолцоо, түүхий эдийн нийлүүлэлт, иргэдийн оролцоо хангалтгүй байгаатай холбоотой гэж үзэж байна. 

• Хогоо ангилж хэвшье.

• Нэг удаагийн хуванцраас татгалзъя.

• Хуванцрын хэрэглээг багасгая.

Эх сурвалж: Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам


Жилд 18.500 тонн хүчин чадалтай ч ердөө 10.000 тонн хуванцар дахин боловсруулж байна  
Үзсэн: 154 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй