Шууд Chart

ЦАГ АГААР: Улаанбаатарт шөнөдөө 25 хэм хүйтэн

2026-02-14 15:01:21

Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ: Хоёрдугаар сарын 19-нийг хүртэл нийт нутгаар цаг агаар тогтуун, өдөртөө дулаарна.


 2026 оны 02-р сарын 14-ний 20 цагаас 15-ны 20 цаг хүртэлх

цаг агаарын урьдчилсан мэдээ

Хур тунадас: Шөнөдөө зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр солигдмол үүлтэй, ялимгүй цас орно. Өдөртөө нийт нутгаар цэлмэг.

Салхи: Ихэнх нутгаар баруун хойноос секундэд 4-9 метр.

Агаарын температур: Шөнөдөө Увс нуур болон Дархадын хотгор, Завхан, Заг-Байдраг голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр 35-40 хэм, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Эг, Үүр, Орхон, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 30-35 хэм, Их нууруудын хотгор, Хүрэнбэлчир орчим, Сэлэнгэ, Хараа, Хэрлэн голын хөндий, Дарьгангын тал нутгаар 25-30 хэм, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр 13-18 хэм, бусад нутгаар -20-25 хэм хүйтэн, өдөртөө Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр 22-27 хэм, Увс нуурын хотгор Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Заг-Байдраг голын хөндий, Эг Үүр, Ерөө голын хөндийгөөр 16-21 хэм, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр 1 хэм дулаанаас 4 хэм хүйтэн, Их нууруудын хотгор, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн хойд хэсэг, Дорнод-Дарьгангын тал нутгаар 4-9 хэм, бусад нутгаар 9-14 хэм хүйтэн байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Цэлмэг, зөөлөн салхитай. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 30-32 хэм, бусад хэсгээр 23-25 хэм, өдөртөө 10-12 хэм хүйтэн байна.

БАГАНУУР ОРЧМООР: Цэлмэг, зөөлөн салхитай. Шөнөдөө 30-32 хэм, өдөртөө 12-14 хэм хүйтэн байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Цэлмэг, зөөлөн салхитай. Шөнөдөө 30-32 хэм, өдөртөө 12-14 хэм хүйтэн байна.


 2026 оны 02-р сарын 16-наас 2026 оны 02-р сарын 20-ныг хүртэлх

цаг агаарын урьдчилсан төлөв

Хоёрдугаар сарын 17-нд Халх гол орчмоор, 19-нд Монгол-Алтай, Увс нуур орчмоор ялимгүй цас орно. Салхи 16, 17-нд тал, хээрийн нутгаар, 19-нд Алтайн салбар уулсаар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Хугацааны эхээр Увс нуурын болон Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, голын хөндийгөөр шөнөдөө 31-36 хэм, өдөртөө 20-25 хэм, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын 10-15 хэм хүйтэн, өдөртөө 4 хэм хүйтнээс 1 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 15-20 хэм , өдөртөө 5-10 хэм хүйтэн байна. 18,19-нд нийт нутгаар дулаарна.


ЦАГ АГААР: Улаанбаатарт шөнөдөө 25 хэм хүйтэн   
Үзсэн: 139 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй