Шууд Chart

Нобелийн шагналтнуудтай уулзах монгол залуусыг тодруулна

2014-10-06 15:25:28

ХБНГУ-ын Холбооны канцлерын айлчлалын үеэр Монгол Улсын ШУА болон Нобелийн шагналтуудын уулзалтыг зохион байгуулдаг Германы Линдаугийн сантай хамтран ажиллах гэрээг байгуулсан.

Хамтран ажиллах гэрээний хүрээнд 2015.06.28-2015.07.03-ны өдрүүдийн хооронд ХБНГУ-ын  Линдау хотноо хими, физик, анагаахын салбар дундын дөрөв дэх удаагийн Нобелийн шагналтнуудын  уулзалтад Монгол Улсын төлөөлөгчид оролцох эрх эдлэх юм.
 
Иймд тус уулзалтад оролцох залуу эрдэмтдийг /35 хүртэлх насны, англи хэлний мэдлэгтэй байх/ шалгаруулах бөгөөд магистрант, докторант, докторын гэсэн гурван ангиллаар явагдах аж.
 
Бүрдүүлэх материал:
 
-          Удирдагчийн тодорхойлолт буюу (recommendation letter),
-          Бүтээлийн жагсаалт /баталгаажсан хувилбараар/
 
Материал хүлээн авах сүүлийн хугацаа:  2014.10.15
 
Нэр дэвших хүсэлтэй залуус  ШУА-ийн Тэргүүлэгчдийн газрын бичиг хэрэгт холбогдох материалаа өгөх юм байна.
 

 

Нийтэлсэн: Ж.Мядагбадам

Нобелийн шагналтнуудтай уулзах монгол залуусыг тодруулна  
Үзсэн: 1606 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй