Шууд Chart

АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Марко Рубио сар шинийн мэндчилгээ дэвшүүлжээ

2026-02-18 15:22:18

Америкийн Нэгдсэн Улсын Төрийн Нарийн бичгийн дарга Марко Рубио Сар шинийн баярыг тохиолдуулан Монголын ард түмэнд баяр хүргэж, мэндчилгээ дэвшүүллээ.

Тэрбээр мэндчилгээндээ, "Америкийн Нэгдсэн Улсын нэрийн өмнөөс Цагаан сар буюу Монголын уламжлалт билгийн тооллын шинэ жилийг тэмдэглэж буй нийт монголчуудад чин сэтгэлийн халуун мэндчилгээ дэвшүүлье.

Америкийн Нэгдсэн Улс, Монгол Улстай тогтоосон Стратегийн гуравдагч хөршийн түншлэлээ эрхэмлэн дээдэлж, энэхүү харилцааг ирэх жилүүдэд улам гүнзгийрүүлэн хөгжүүлэхийг зорьж байна.

Монгол Улс, Америкийн Нэгдсэн Улс болон дэлхийн өнцөг булан бүрд сар шинээ тэмдэглэж буй Та бүхэнд Гал Морин жилийн мэнд дэвшүүлж, эрүүл энх, аз жаргал, сайн сайхныг хүсэн ерөөе" гэжээ.


АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Марко Рубио сар шинийн мэндчилгээ дэвшүүлжээ  
Үзсэн: 117 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй