Тээврийн цагдаагийн албанаас 2026 оны хоёрдугаар сарын 21-ний өдрийн 07:30 цагийн байдлаар орон нутагт цаг агаар, зам орчны нөхцөл байдлын мэдээллийг хүргэлээ.
Төв, Хөвсгөл, Орхон, Баянхонгор, Архангай, Өвөрхангай, Ховд, Увс, Булган, аймгийн нийт нутгаар цас орж цасаар шуурч замын зорчих хэсэг гулгаа үүсжээ.
Түүнчлэн Завхан, Сэлэнгэ, Дархан-Уул, Говь-Алтай аймгийн нийт нутгаар цас орсон замын зорчих хэсэг гулгаа үүссэн, Дундговь, Говьсүмбэр, Дорноговь аймгийн нутгаар хүйтэн салхитай, цасаар шуурч, замын зорчих хэсэг гулгаатай, Хэнтий, Сүхбаатар аймагт бага зэргийн цас орсон, хүйтэн салхитай, шуурч замын зорчих хэсэгт гулгаа үүссэн байгааг мэдээллээ.
Бусад нутгаар цаг агаар тогтуун, хур тунадас ороогүй, тэнгэр цэлмэг, хүйтэн салхитай, 11-33 хэмийн хүйтэн байна.
Улаанбаатар хотод 07:30 цагийн байдлаар 16 хэмийн хүйтэн, тэнгэр бүрхэг, цас ороогүй байна.
Олон улс, улсын болон орон нутгийн чанартай авто замуудад хаагдсан зам, даваа байхгүй, тээврийн хэрэгслийн хөдөлгөөн хэвийн үргэлжилж байна.
| Хаагдсан зам, даваа байхгүй, тээврийн хэрэгслийн хөдөлгөөн хэвийн үргэлжилж байна | ||
| Үзсэн: 280 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.