Кино урлагийн зөвлөлөөс хүүхдийн кино уран бүтээлчдийг хамарсан чөлөөт уулзалтыг энэ сарын 26-ны өдөр зохион байгуулахаар болжээ.
Хүүхдийн кино уран бүтээлчдэд тулгамдаж буй асуудлыг хэлэлцэн, санал бодлоо солилцож, Ерөнхий боловсролын сургуулийн орчинд түгээгдэх боломжтой хүүхдийн насны ангилалд тохирох кино уран бүтээлийн жагсаалт гаргах болсонтой холбогдуулан уран бүтээлчдийн санал авах юм байна.
Уулзалтад хүүхдийн кино уран бүтээлчид, салбарын төлөөлөгчид оролцох бөгөөд бүртгэл хоёрдугаар сарын 24-ний 12:00 цаг хүртэл үргэлжилнэ гэж Монголын Үндэсний Кино Урлагийн Зөвлөлөөс мэдээллээ.
| Хүүхдийн кино уран бүтээлчдийн чөлөөт уулзалт болно | ||
| Үзсэн: 107 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.