Шууд Chart

Бүх цэргийн Их хар сүлдний цагаалах тайлга боллоо

2026-02-22 16:14:40

Билгийн тооллын XVII жарны Гал морин жилийн Хаврын тэргүүн сарын шинийн 5-ны билэгт сайн өдрийн Морин цагт буюу аргын тооллын 2026 оны хоёрдугаар сарын 22-ны өдрийн 11.40 цагт Бүх цэргийн Их хар сүлдний цагаалах тайлгыг зохион байгууллаа.
 
Бүх цэргийн Их хар сүлдний цагаалах тайлгын ёслолд УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн Батлан хамгаалахын сайд Д.Батлут, ЗХЖШ-ын дарга дэслэгч генерал С.Ганбямба, БХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга хошууч генерал Д.Ганхуяг тэргүүтэй БХЯ, ЗХЖШ-ын удирдлага, бие бүрэлдэхүүн түүнчлэн төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагуудын удирдлагууд оролцлоо.
 
Бүх цэргийн Их хар сүлд нь Монгол Улсын төр, цэргийн сүр хүчний бэлгэдэл, сүслэн дээдлэх оройн дээд шүтээн бөгөөд цэнгүүлэх тайлгыг хоёр жил тутамд Төв аймгийн Эрдэнэ сумын нутагт, цагаалах тайлгыг жил бүр Хар сүлдний өргөөнд хийдэг журамтай юм гэж Зэвсэгт хүчний Жанжин штабаас мэдээллээ. 


Бүх цэргийн Их хар сүлдний цагаалах тайлга боллоо  
Үзсэн: 99 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй