Шууд Chart

ЦЕГ: Зөрчлийн шинжтэй 86.571 үйлдэлд зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулжээ

2026-02-23 13:08:49

Цагдаагийн байгууллага өнгөрсөн 7 хоногт 191 хэргийг “Шүүхэд шилжүүлэх саналтай” Прокурорын байгууллагад хүргүүлжээ. Үүнээс хүний амьд явах эрхийн эсрэг 3, Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг 62, Хүний бэлгийн эрх чөлөө халдашгүй байдлын эсрэг 10, Өмчлөх эрхийн эсрэг 68, Олон нийтийн аюулгүй байдал, ашиг сонирхлын эсрэг 1, Хүрээлэн байгаа орчны эсрэг 5, Хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг 37, Бусад 5 хэрэг байна.

Зөрчлийн шинжтэй 86.571 үйлдэлд зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулж, 86.459 зөрчлийг шийдвэрлэсэн байна.

Нийт шийдвэрлэсэн зөрчлийн 86.066 зөрчлийг эрх бүхий албан тушаалтнаас буюу цагдаагийн алба хаагч шийдвэрлэж, 393 зөрчлийг шүүхээр шийдвэрлүүлсэн байна. Үүнээс:

Олон нийтийн газарт зүй бусаар биеэ авч явах 1741, Танхайрах 121, Хүний биед халдах 146, Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль зөрчих 146, Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль зөрчих 83.715, бусад 702 зөрчил байна.

Эдгээрээс хүүхдийн эрхийг зөрчсөн 39 иргэнд 11.250.000 төгрөгийн торгуулийн шийтгэл оногдуулж, удаа дараа гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн 73 иргэнийг шүүхээр 7-30 хоног баривчлуулах саналыг хүргүүлж, 26 иргэнийг 3.160.000 төгрөгөөр шүүхээр торгож шийдвэрлүүлжээ.


ЦЕГ: Зөрчлийн шинжтэй 86.571 үйлдэлд зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулжээ  
Үзсэн: 184 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй