Шууд Chart

Дорнод аймгийн Сэргэлэн сумын малчин А. Батзориг Монгол Улсын аварга малчнаар тодорчээ

2026-02-23 15:31:27

Дорнод аймгийн Сэргэлэн сумын Барчин багийн малчин Агааны Батзоригийн гэр бүл Монгол Улсын аварга малчнаар тодорч, шагналыг нь УИХ-ын гишүүн болон аймаг, орон нутгийн удирдлагууд малчны хотонд нь гардууллаа.

Даншигийн их аварга, “Галын голын” хэмээх Омбойн Дугарын удамт Агааны Батзориг нь үндэсний бөхийн сумын заан цолтой нэгэн. Тэрбээр хурдан морь сонирхогчдын дунд танигдсан уяач бөгөөд Монголын Улаан загалмай нийгэмлэгийн онцгой гишүүнээр ажиллаж, сум орон нутагтаа ээлтэй сайн үйлсийг тогтмол хэрэгжүүлдэг.

Түүний хувьд мал аж ахуйн үйл ажиллагаа нь сүргийн чанарыг сайжруулах, ашиг шимийг нэмэгдүүлэхэд чиглэдэг байна. Адуу, үхэр, хонь, ямааны шилмэл үүлдрийн хээлтүүлэгчдийг үндсэн сайжруулагчаар ашиглан малынхаа үүлдэр угсааг тогтмол сайжруулж иржээ. Ялангуяа хурдан морины үржлийн чиглэлээр арвин туршлага хуримтлуулсан бөгөөд адуун сүргийнх нь удамт төлүүд улс, бүсийн чанартай олон уралдаан наадамд айраг, түрүү хүртсэн байна.

Мөн залуу малчдыг дэмжин гурван өрхийг малжуулж, мал маллах арга туршлагаа харамгүй хуваалцан хамтран хөгжиж буй нь түүний нийгмийн хариуцлага, манлайллын бодит жишээ болж байгаа юм. Ийнхүү хөдөлмөр зүтгэл, уламжлал соёлоо эрхэмлэн авч явсан малчны гэр бүл улсын хэмжээний эрхэм хүндтэй шагнал хүртэж, нутгийн зон олныхоо бахархал боллоо.


Дорнод аймгийн Сэргэлэн сумын малчин А. Батзориг Монгол Улсын аварга малчнаар тодорчээ  
Үзсэн: 179 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй