Шууд Chart

Улаанбуудайгаа барьцаалж болно

2014-10-06 16:55:37

Гурилын үйлдвэрүүд улаан буудайныхаа жилийн хэрэгцээг авч нөөцлөхийн тулд эргэлтийн хөрөнгө шаардлагатай байгаа талаар ҮХААЯ-нд уламжилсан байна. Хүсэлтийн  дагуу тус яамны Төрийн нарийн бичгийн дарга Х.Золжаргал болон Монголбанк, арилжааны банкуудын төлөөлөл өнөөдөр гурил үйлдвэрлэгчидтэй уулзалт зохион байгууллаа. Уулзалтын үеэр үнэ тогтворжуулах дэд хөтөлбөрийг үргэлжлүүлэн хэрэгжүүлэх талаар ярилцсан юм. Одоогийн байдлаар аль компанид хэдэн төгрөгийн хөнгөлөлттэй зээл олгох тухай эцсийн шийдвэр гаргаагүй байна. Харин зээл олгох журамд  хэд хэдэн өөрчлөлт орж байгаа талаар Төрийн нарийн бичгийн дарга Х.Золжаргал уулзалтын үеэр хэлж байсан юм. Тэрбээр гурил үйлдвэрлэгч нарт худалдан авсан улаан буудайгаа барьцаанд тавих боломж олгосон. Үнэ тогтворжуулах хөтөлбөрт арилжааны банкууд оролцох боломжтой болсон гэдгийг онцлолоо. "Хурд" агентлагийн сэтгүүлч Ш.Батжаргалын мэдээнд анхаарлаа хандуулна уу. 


Улаанбуудайгаа барьцаалж болно  
Үзсэн: 729 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй