Шууд Chart

14-18 насны 3000 суралцагчид чих, хамар, хоолойн эрүүл мэндийн суурь мэдлэг олгоно

2026-02-24 12:43:20

Дэлхийн сонсгол хамгаалах өдөр буюу гуравдугаар сарын 3-ны өдрийг тохиолдуулан нийгмийн хариуцлагын хүрээнд Боловсролын ерөнхий газар, “ЭМЖЖ” ХХК-тай хамтран "ENT CARE" аяныг хэрэгжүүлнэ.
 
Энэхүү аяны хүрээнд ерөнхий боловсролын сургууль, политехник коллежийн ахлах ангийн 14-18 насны суралцагч, багш, ажилтан, эцэг эх, асран хамгаалагчдад чих, хамар, хоолойн эрүүл мэндийн суурь мэдлэг олгох, эрт оношилгооны ач холбогдлыг ойлгуулж, эрүүл мэндийн зөв дадлыг төлөвшүүлж, сургалт мэдээллээр хангах үйл ажиллагааг зохион байгуулна.
 
Тус аяны хүрээнд зорилтот 6 ерөнхий боловсролын сургууль, 3 политехник коллежийн 14-18 насны 3000 суралцагч, багш, удирдах болон бусад ажилтанд сургалт, нөлөөллийн үйл ажиллагаагаар дамжуулан чих, хамар, хоолойн эрүүл мэндийн талаарх суурь мэдлэг олгох, урт хугацаанд үүсэж болзошгүй эмгэгээс урьдчилан сэргийлэх, зөв дадал, хэвшлийг төлөвшүүлэхийг зорьж байна гэж Боловсролын ерөнхий газраас мэдээллээ. 
 

14-18 насны 3000 суралцагчид чих, хамар, хоолойн эрүүл мэндийн суурь мэдлэг олгоно  
Үзсэн: 195 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй