2026 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн улсын хэмжээнд бүртгэгдсэн зөрчлийн талаарх мэдээлэл нэг эх сурвалжид төвлөрч, нэгдсэн байдлаар ашиглагдах боломж бүрдсэн. Энэхүү шинэчлэлийн хүрээнд Сангийн яам, Улсын Ерөнхий Прокурорын газар, И-Монгол академи УТҮГ хамтран Төрийн үйлчилгээний нэгдсэн систем E-Mongolia-д зөрчлийн торгуулийн мэдээллийг иргэн, хуулийн этгээдэд цахимаар хүргэх, торгууль төлөх үйлчилгээг нэвтрүүллээ.
2026.01.10-наас хойш торгуулсан иргэд торгуулийн төлбөрөө E-Mongolia системээр цахимаар төлөх боломжтой боллоо.
Иймд иргэн та E-Mongolia системд нэвтэрч:
▪ Үйлчилгээ цэс рүү дарж ороод
▪ Хайх хэсэгт “торгуулийн” гэж бичээд- “Иргэн, жолооч, авто тээврийн хэрэгслийн торгуулийн төлбөр шалгах” цэсээр 2026.01.10-наас өмнөх торгуулиа, “Зөрчлийн торгуулийн төлбөр төлөх” цэсээр 2026.01.10-наас хойших торгуулиа тус тус шалгаж, цахимаар төлөх боломжтой юм.
Иргэн та торгуулиа хугацаанд нь шалгаж, цахимаар төлж хэвшээрэй.
Замын хөдөлгөөний удирдлагын төв

| Зөрчлийн торгуулиа E-MONGOLIA системээр шалгаж, төлөх боломжтой | ||
| Үзсэн: 215 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.