Шууд Chart

Маргааш оройн тэнгэрт гарагууд эгнэн гялалзана

2026-02-27 07:49:00

Маргааш буюу 2026 оны хоёрдугаар сарын 28-ны орой тэнгэрт “Planet Parade” хэмээх сонирхолтой үзэгдэл ажиглагдана.

Нарны аймгийн хэд хэдэн гараг дэлхийгээс харахад нэг чиглэлд ойрхон байрлаж, эгнэсэн мэт гялалзахыг одон орончид “Planet Parade” гэж нэрлэдэг.

Энэ үзэгдэл нь гарагууд бодитоороо сансарт нэг шулуунд жагсахыг хэлэхгүй. Харин дэлхийн өнцгөөс харахад тэд Нарны аймгийн хавтгай буюу эклиптик дагуу нэг бүсэд шахуу байрласан тул эгнээ мэт харагддаг геометрийн давхцал юм.

Хэрхэн ажиглах вэ?

Нар жаргасны дараа Улаанбаатарын цагаар 18:30–19:30 цагийн хооронд баруун болон баруун өмнө зүгт ажиглагдана. Хотын гэрлээс хол газар сонговол илүү тод харагдана.

Бинокль эсвэл жижиг дуран ашиглавал бүдэг гарагуудыг ялгаж харах боломж нэмэгдэнэ.

Ямар гарагууд харагдах вэ?

Mercury: Нам дороос богино хугацаанд тодорно...

Venus: “Үдшийн од” мэт гялалзана...

Jupiter: Тод шаргал гэрэлтэй...

Saturn: Дуран ашиглавал цагариг ялгарна...

Uranus, Neptune: Дуран хэрэгтэй...

Сонирхуулахад, эртний одон орончид гарагуудын ойртохыг ховор үзэгдэл гэж үздэг байсан ч орчин үеийн шинжлэх ухаанаар бол энэ нь тойрог замын энгийн геометрийн давхцал юм.

Маргааш орой нар жаргах мөчийг тааруулан, гарагуудыг эгнэх мэт гялалзахыг өөрийн нүдээр үзэх боломжтой.

Англи нэр Монгол нэр
Mercury Буд
Venus Сугар
Earth Дэлхий
Mars Улаан гараг
Jupiter Бархасбадь
Saturn Санчир
Uranus Тэнгэрийн ван
Neptune Далай ван

 


Маргааш оройн тэнгэрт гарагууд эгнэн гялалзана  
Үзсэн: 176 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй