Монгол Ардын намын 31 дүгээр Их хурлаас шинээр бүрдүүлсэн Бага хурлын II хуралдаан "Эрх чөлөөний дөрвөн зам,дөрвөн чөлөөлөлт" уриатай өнөөдөр /2026.02.27/ Тусгаар тогтнолын ордонд болно.
Бага хурлын шинэчилсэн бүрэлдэхүүн 597 гишүүнтэй бөгөөд II хуралдаанд 583 гишүүн оролцохоор бүртгүүлсэн байна. Энэ удаагийн хуралдаанд Монгол Ардын намын дарга, УИХ-ын дарга Н.Учралын улс төрийн илтгэлийг сонсоно. Мөн намын Ерөнхий Нарийн Бичгийн дарга Я.Содбаатар, намын Удирдах зөвлөлийн гишүүн, Ерөнхий сайд Г.Занданшатар нар нийгэм, эдийн засаг, цаг үеийн асуудлаар илтгэл, мэдээлэл танилцуулахаар төлөвлөж байгаа аж.
Мөн салбар хуралдааныг зохион байгуулж, эрдэмтэн судлаачдыг оролцуулсан өргөн хэмжээний хэлэлцүүлэг хийж бодлогын шийдлүүдийг гарган Бага хуралд танилцуулна.
| МАН-ын Бага хурлын II хуралдаан өнөөдөр болно | ||
| Үзсэн: 154 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.