Шууд Chart

Ойн нөөцийн мэргэжлийн зөвлөл ойгоор бүрхэгдсэн талбайг 8.71 хувь гэж баталлаа

2026-02-27 10:57:55

Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайдын 2026 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн А/128 тоот тушаалаар ойжуулалт, ойн аж ахуйн арга хэмжээ, улс, аймаг, нийслэлийн ойн менежментийн төлөвлөгөө, ойн сангийн төлөв байдал, ойн тооллого, ой зохион байгуулалтын мэдээлэл, ойн дагалт баялгийн нөөц, түүний ашиглалттай холбоотой мэдээ, тайланг хэлэлцэж баталгаажуулах, шийдвэр гаргах чиг үүрэг бүхий “Ойн нөөцийн мэргэжлийн зөвлөл”-ийн бүрэлдэхүүнийг шинэчлэн баталсан.

Тус зөвлөлийн 2026 оны хоёрдугаар сарын 9-ний өдрийн ээлжит хуралдаанаар Монгол Улсын ойн сангийн шинэчилсэн тоо баримтыг хэлэлцэж, ойгоор бүрхэгдсэн талбайг 8.71 хувь гэж баталлаа.

Аливаа улс орны буюу тухайн газар нутгийн ойрхог чанарыг тогтоохдоо ойгоор бүрхэгдсэн талбайн хэмжээгээр тооцож үнэлдэг бөгөөд Монгол орны ойн сангийн ойгоор бүрхэгдсэн талбай 13,6 сая.га талбай эзэлж байна гэж Ойн газраас мэдээллээ. 


Ойн нөөцийн мэргэжлийн зөвлөл ойгоор бүрхэгдсэн талбайг 8.71 хувь гэж баталлаа  
Үзсэн: 115 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй