Шууд Chart

Улс төрийн намын тайлантай танилц

2026-02-27 14:51:29

Сонгуулийн ерөнхий хорооны m-election.mn цахим сайтын “Улс төрийн нам” цэсэд улс төрийн намын 2025 оны жилийн эцсийн санхүүгийн тайлан болон үйл ажиллагааны товч тайлан нийтлэгдлээ.

Улс төрийн намууд жилийн эцсийн санхүүгийн тайлангаа дараа оны 2 дугаар сарын 10-ны дотор Сонгуулийн ерөнхий хороонд ирүүлэхээр хуульд заасны дагуу Улсын дээд шүүхэд бүртгэлтэй 37 улс төрийн намаас 29 нь 2025 оны жилийн эцсийн санхүүгийн, үйл ажиллагааны тайлангаа ирүүлсэн.

Нам санхүүгийн болон үйл ажиллагааны товч тайлангаа Сонгуулийн ерөнхий хороонд хүргүүлсэн өдрөөс хойш ажлын гурван өдрийн дотор өөрийн цахим хуудсанд байршуулж, цахим хуудасгүй нам өдөр тутмын хэвлэл мэдээллийн хэрэгсэлд нийтэлж, нийтэд танилцуулах үүрэгтэй. Тиймээс уншигч Та улс төрийн намын санхүүгийн болон үйл ажиллагааны тайлантай танилцахыг хүсвэл Сонгуулийн ерөнхий хорооны m-election.mn цахим сайтын “Улс төрийн нам” цэсэд хандахаас гадна тухайн улс төрийн намын цахим хуудаснаас мэдээлэл авах боломжтой.

Улс төрийн намын тухай хуульд зааснаар намын санхүүгийн тайланд гурван үе шаттай хяналт хэрэгжүүлэхээр хуульчилсан. Тодруулбал, дээрх намуудын тайланг Аудитын тухай хуульд заасан шаардлага хангасан аудитын хуулийн этгээд хянаж 3 дугаар сарын 15-ны дотор дүгнэлт гаргана. Аудитын хуулийн этгээдийн дүгнэлт бүхий тайланг Сонгуулийн ерөнхий хороо хянаж 4 дүгээр сарын 5-ны өдрийн дотор Үндэсний аудитын газарт дүгнэлт гаргуулахаар хүргүүлнэ. Үндэсний аудитын газар намд олгох төрийн санхүүжилт, түүний зарцуулалт, тайлагналд Төсвийн тухай хуульд заасан цаглаврын дагуу аудит хийж, дүгнэлт гаргана.
 


Улс төрийн намын тайлантай танилц  
Үзсэн: 177 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй