Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас Монгол Улсын Төр, хувийн хэвшлийн түншлэлийн тухай хуулийн хүрээнд хэрэгжих “Хог шатааж эрчим хүч гаргах үйлдвэр” төслийн урьдчилсан сонгон шалгаруулалт зарласантай холбогдуулан төслийг танилцуулах, сонирхсон иргэд, аж ахуйн нэгжүүдэд мэдээлэл өгөх, ил тод мэдээлэх зорилго бүхий хэлэлцүүлэг зохион байгуулна.
Хэлэлцүүлгийн үеэр дараах агуулгыг танилцуулна.
- “Хог шатааж эрчим хүч гаргах үйлдвэр” төслийн зорилго, ач холбогдол, хэрэгжилтийн төлөвлөгөө;
- Урьдчилсан сонгон шалгаруулалтын баримт бичгийн бүтэц, шалгуур, шаардлагууд;
- Уралдаант сонгон шалгаруулалтын үе шат, үнэлгээний шалгуур үзүүлэлтүүд, гэрээний төсөлд туссан үндсэн нөхцөлүүд;
- Төсөлд оролцох сонирхол бүхий этгээдүүдэд хамаарах мэдээлэл, оролцох санал бэлтгэхэд анхаарах асуудлуудыг хэлэлцэнэ.
| “Хог шатааж эрчим хүч гаргах үйлдвэр” төслийн хувийн хэвшлийн түншлэгчийг сонгон шалгаруулах талаар мэдээлэл хийнэ | ||
| Үзсэн: 148 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.