Иргэдийн санамсар болгоомжгүй үйлдлээс шалтгаалан гол мөрний мөсөн дээгүүр тээврийн хэрэгсэлтэй зорчсноос мөсөнд цөмрөх, автомашинтайгаа живэх, осолдох тохиолдол гарсаар байгаа юм.
Он гарсаар өнөөдрийн байдлаар /2026.02.28/ Онцгой байдлын байгууллагын алба хаагчид гол, нуурын мөс цөмөрсөн 12 удаагийн дуудлагаар үүрэг гүйцэтгэлээ.
Мөн Цаг уурын байгууллагын ирүүлсэн мэдээллээр хоёрдугаар сарын 21-ний өдрийн байдлаар манай орны ихэнх гол мөрөн, нуурын мөсний зузаан өмнөх арав хоногоос 5-25 см нэмэгдэж, 20-175 см зузаан мөсөн бүрхүүлтэй болсон байна. Харин Эг, Хараа, Чулуут, Халх болон Сэлэнгэ мөрний адгаар мөсний зузаан 5 см нимгэрсэн байна.
Мөн зарим голуудын мөсний зузаан цаг агаарын нөхцөл байдлаас шалтгаалан нимгэрч, нуурын толио, гол мөрний нийт уртын дагууд мөсний зузаан харилцан адилгүй байна.
Иймд цаг хожих, зам товчлох зэргээр мөсөн дээгүүр явах, авто тээвэр хийхгүй байх, бага насны хүүхдийг гол, мөрөн, нуурын мөсөн дээр тоглуулахгүй байж болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэхийг ОБЕГ-аас анхааруулж байна.
| Гол, мөрний мөсөн дээгүүр зорчихгүй байхыг анхааруулж байна | ||
| Үзсэн: 121 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.