Өчигдрийн /2026.03.05/ байдлаар Ираны болон ойрх дорнодын нөхцөл байдал улам хурцадсан хэвээр байна. АНУ, Израиль нар Ираны эсрэг цэргийн ажиллагааг үргэлжлүүлж, Перс булан орчим болон бусад стратегийн цэгүүдэд бөмбөгдөлт, пуужингийн болон дроны довтолгоонуудыг үргэлжлүүллээ.
Бүс нутгийн уламжлалт холбоотнууд болох Орос болон Хятад улсууд Ираны асуудалд шууд цэргийн оролцоогүй байгаа ч дипломат болон зуучлалын хэлуэрээ байдалд нөлөөлөхийг хичээж байгаа юм.
Мөн Европын Холбооны Гадаад бодлогын даргын мэдэгдсэнээр Перс булангийн орнууд Ираны дотоод тогтворгүй байдлын эрсдэл болон ирээдүйн иргэний мөргөлдөөнд санаа зовж буйг илэрхийлжээ.
Газар нутгийн аюулгүй байдалт хүчтэйгээр доройтсоноос Хормузийн хоолой дээр тээвэрлэлт саатаж, газрын тос болон байгалийн хийн нийлүүлэлтэд хүндрэл үүсжээ. Энэ нь дэлхийн эрчим хүчний зах зээлд үнэ өсөлт болон тогтворгүй байдлыг бий болгож байгаа.
Ираны зэвсэгт мөргөлдөөн эхэлснээс хойш энгийн иргэдэд учирсан хохирол нэмэгдэж, хотууд сүйрч, олон хүн аюулгүй бүс рүү дүрвэж байна. Нислэгүүд цуцлагдаж, олон гадаад иргэд болон орон нутгийн иргэд орон гэрээсээ яаралтай дүрвэж байна.
АНУ, Израиль нар Ирантай хатуу зөрчилдөж байгаа бол Европын холбоо, Перс булангийн зарим орнууд энхийн замыг эрэлхийлж, бүс нутгийн тогтворгүй байдлыг улам ихэсгэхээс сэргийлэхийг зорьж байна.
Бүс нутгийн энэхүү нөхцөл байдал нь зөвхөн хоёр талын мөргөлдөөн бус, олон улсын хэмжээнд нөлөөлж буй томоохон стратегийн дайн болж, Перс булан, Кавказ зэрэг бүс нутгийн аюулгүй байдалд эрсдэл үүсгэж байгаа юм.
Эдийн засаг, олон улсын тээвэрлэлт, иргэдийн амьдралд шууд нөлөөлж байгаа тул олон улсын хамтын нийгэмлэг анхааралтай хандаж байна.
| АНУ, Израиль болон Ираны мөргөлдөөн ширүүсч байна | ||
| Үзсэн: 104 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.