Шууд Chart

Цэргийн залуус Гурванзагал сумын малчдад тусалж байна

2026-03-06 09:20:45

Хаваржилт хүндэрсэн Дорнод аймгийн Халхгол, Гурванзагал сумдад ЗХЖШ-ын даргын тушаалаар Зэвсэгт хүчний 327 дугаар ангийн 40 гаруй цэргийн алба хаагч ажиллаж байна.

Гурванзагал суманд ажиллаж буй бүрэлдэхүүнийг ахлаж яваа хошууч Э.Мөнхбаясахтай холбогдоход сумын төвөөс 10-70 гаруй км-ийн зайд дөрвөн бүлэгт хуваарилагдан цасанд боогдсон зам давааг нээх, цасанд дарагдсан малчдын өвөлжөө, саравчийг цэвэрлэж гаргах ажлыг тасралтгүй гүйцэтгэж байгаа ажээ. Цасны зузаан өмнөх жилүүдийн дунджаас өндөр, хатуурсан байгаа нь ажиллаж буй цэргийн алба хаагчдад хүндрэлтэй байгаа ч малчин, эрдэнэт сүрэг хоёрт үүсэж болзошгүй эрсдлийг бууруулсаар байна.

Манай цэргийн алба хаагчид Гурванзагал сумын малчин Л.Бөхбат, Рэнцэндорж, Адъяа, Сүхбаатар, Д.Дамдинжав нарын айл өрхүүдийн цасанд дарагдсан малын саравчийг гаргаж буйг дуулгалаа.


Цэргийн залуус Гурванзагал сумын малчдад тусалж байна  
Үзсэн: 126 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй