Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлэг Өвдөлт намдаах кабинет нь нурууны мэдрэлийн ёзоор дарагдаж, үрэвссэнээс үүдэлтэй өвдөлтийг намдаах эмчилгээний аргыг нэвтрүүлэн ажиллаж байна.
Мэдрэлийн ёзоорын өвдөлт намдаах тарилга нь рентген хяналт дор хагалгааны ариун орчинд хийгддэг нарийн ажилбар бөгөөд тус эмнэлгийн Мэдрэлийн мэс заслын зөвлөх эмч Б.Батсайханы удирдлага дор тусламж үйлчилгээг үзүүлж байна.

Тус эмнэлэг нь MRI оношилгооны аппаратыг ашиглалтад оруулснаар мэдрэлийн мэс заслын тусламж үйлчилгээг өргөжүүлэх, нотолгоонд суурилсан анагаах ухааныг хөгжүүлэхэд тус дөхөм болж байна.
Нурууны мэдрэлийн TESI тарилга (Transforaminal Epidural Steroid Injection) гэж юу вэ?
Уг өвдөлт намдаах тарилга нь нурууны нугалам хоорондын нүхээр (мэдрэлийн гарах суваг) дамжуулан үрэвслийн эсрэг кортикостероид эмийг шууд мэдрэлийн ёзоорт тарьж, хавдар ба үрэвслийг бууруулж өвдөлтийг намдаадаг.
Хэрэглэх заалт
• Нурууны дискний ивэрхий
• Суудлын мэдрэлийн өвдөлт (sciatica)
• Нурууны сувгийн нарийсал
• Мэдрэлийн ёзоор дарагдал
Үр дүн
• Өвдөлт буурна
• Хөдөлгөөн сайжирна
• Мэс заслаас зайлсхийх боломж нэмэгдэнэ.
| Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлэг нурууны мэдрэлийн ёзоор дарагдаж, үрэвссэнээс үүдэлтэй өвдөлтийг намдаах эмчилгээний аргыг нэвтрүүлжээ | ||
| Үзсэн: 120 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.