“Милан–Кортина-2026” Өвлийн Паралимпын наадам гуравдугаар сарын 6-15-ны өдрүүдэд болно. “Милан–Кортина”- 2026 Өвлийн Паралимпын наадамд Монгол Улсаа төлөөлөн гурван тамирчин гүйлтийн цана болон уулын цанын төрлүүдэд өрсөлдөх гэж байна.
Пара гүйлтийн цана
Батмөнхийн Ганболд (LW6 ангилал)
Тэрээр эрэгтэйчүүдийн дараах төрлүүдэд оролцоно:
- Спринт, сонгодог техник (зогсоо ангилал)
- 10 км, завсарлагатай гараа, сонгодог (зогсоо ангилал)
- 20 км, завсарлагатай гараа, чөлөөт (зогсоо ангилал)
Цэгмидийн Дашдорж (LW8 ангилал)
Түүний хувьд мөн адил
- Спринт, сонгодог техник (зогсоо ангилал)
- 10 км, завсарлагатай гараа, сонгодог (зогсоо ангилал)
- 20 км, завсарлагатай гараа, чөлөөт (зогсоо ангилал) төрлүүдэд хүч сорих юм.
Пара уулын цана
Бямбадоржийн Цэрэнпунцаг (LW6/8-1 ангилал)
Тэрээр эрэгтэйчүүдийн
- Жайнт слалом (зогсоо ангилал)
- Слалом (зогсоо ангилал) төрлүүдэд өрсөлдөнө.
| “Милан–Кортина”- 2026: Өвлийн Паралимпын наадамд Монгол Улсаас гурван тамирчин өрсөлдөнө | ||
| Үзсэн: 114 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.