Төрийн албаны тухай хуульд заасны дагуу төрийн жинхэнэ албаны нөөц бүрдүүлэх 1 дүгээр улирлын ерөнхий шалгалт өчигдөр буюу 2026.03.05-нд зохион байгуулагдаж дууслаа. 2026 оны I улирлын шалгалтад оролцохоор нийслэлд 1540 иргэн, 21 аймагт 1552 иргэн, нийт 3092 иргэн бүртгүүлсэн.
Төрийн жинхэнэ албаны ерөнхий шалгалтад Улаанбаатар хотод бүртгүүлэгчдээс 1049 иргэн буюу 68,1 хувь, 21 аймагт бүртгүүлэгчдээс 1078 иргэн буюу 69,4 хувь нь шалгалтад тус тус оролцлоо.
Хөгжлийн бэрхшээлтэй 26 иргэн бүртгүүлснээс 18 иргэн шалгалт өгч, 5 иргэн тэнцэв.
Төрийн албаны ерөнхий шалгалтад Улаанбаатар хотод бүртгүүлж, шалгалтаа өгсөн нийт оролцогчдоос 365 иргэн буюу 34,8 хувь, 21 аймгийн нийт оролцогчдоос 336 иргэн буюу 33 хувь нь тус тус тэнцсэн байна.
Шалгалтын явцад техникийн болон бусад хүндрэл бэрхшээлгүй, хуваарийн дагуу хэвийн явагдаж дууслаа.
| 2026 оны I улирлын төрийн албаны ерөнхий шалгалт зохион байгуулагдаж дууслаа | ||
| Үзсэн: 117 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.