“Улаанбаатар өвлийн явган алхалт-2026" олон улсын арга хэмжээнд оролцогчид Д.Сүхбаатарын талбайгаас Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолборт газар руу хөдөллөө.
Тусгай сонирхлын аялал жуулчлалыг хөгжүүлэх, жуулчлалын улирлын хугацааг уртасгах, өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх, өвлийн улиралд Улаанбаатар хотод зорин ирэх жуулчдын тоог нэмэгдүүлэх зорилготой тус арга хэмжээнд Монгол Улс, Америкийн Нэгдсэн Улс, Бүгд Найрамдах Солонгос Улс, Япон Улс, Оросын Холбооны Улс, Нидерландын Хаант Улс болон Бүгд Найрамдах Франц Улсын Явган алхалтын холбооны төлөөлөгчид зэрэг нийт 450 хүн оролцож байгааг Нийслэлийн Аялал жуулчлалын газраас мэдээллээ.
| “Улаанбаатар өвлийн явган алхалт-2026" болж байна | ||
| Үзсэн: 142 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.