Шууд Chart

ЦАГ АГААР: Улаанбаатарт шөнөдөө 14 хэм хүйтэн

2026-03-07 15:24:42

Хаврын шар усны үерээс анхааруулах мэдээ: Гуравдугаар сарын 8-11-нд ихэнх нутгаар дулаарах тул цас ихтэй аймгууд, ялангуяа Сэлэнгэ, Дархан-Уул, Увс, Баян-Өлгий аймгийн нутгаар шар усны үерийн аюулын их эрсдэлтэй байгааг анхааруулж байна.


2026 оны 03-р сарын 07-ны 20 цагаас 03-р сарын 08-ны 20 цаг хүртэлх

цаг агаарын урьдчилсан мэдээ

Хур тунадас: Ихэнх нутгаар багавтар үүлтэй. Нийт нутгаар цас орохгүй.

Салхи: Ихэнх нутгаар баруунаас секундэд 5-10 метр.

Агаарын температур: Шөнөдөө Увс нуур болон Тэс голын хөндийгөөр 28-33 хэм, Дархадын хотгор, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эхээр 23-28 хэм, Алтайн уулархаг нутаг, Идэр, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндий, Дорнод-Монголын тал нутгаар 18-23 хэм, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр 3-8 хэм, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн хойд болон зүүн хэсгээр 8-13 хэм, бусад нутгаар 12-17 хэм хүйтэн, өдөртөө Тэс голын хөндийгөөр 14-19 хэм, Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Туул, Хэрлэн, Халх голын хөндийгөөр 4-9 хэм хүйтэн, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 8-13 хэм, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн хойд хэсгээр 1-6 хэм дулаан, бусад нутгаар 3 хэмийн дулаанаас 2 хэм хүйтэн байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Их төлөв цэлмэг. Зөөлөн салхитай. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 18-20 хэм, бусад хэсгээр 12-14 хэм хүйтэн, өдөртөө 1-3 хэм дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Их төлөв цэлмэг. Зөөлөн салхитай. Шөнөдөө 21-23 хэм, өдөртөө 4-6 хэм хүйтэнбайна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Их төлөв цэлмэг. Зөөлөн салхитай. Шөнөдөө 21-23 хэм, өдөртөө 0 хэм орчим байна.


2026 оны 03-р сарын 09-нөөс 2026 оны 03-р сарын 13-ныг хүртэлх

цаг агаарын урьдчилсан төлөв

Гуравдугаар сарын 9, 10-нд Монгол-Алтайн уулархаг нутгаар ялимгүй цас, 11-нд баруун аймгуудын ихэнх нутаг, төвийн аймгуудын нутгийн баруун хойд хэсгээр, 12-нд баруун болон төвийн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн баруун болон хойд, зүүн аймгуудын баруун хойд хэсгээр нойтон цас, цас орж, хүчтэй цасан шуурга шуурна. Салхи ихэнх хугацаанд секундэд 5-10 метр, 11-нд Алтайн уулархаг нутгаар, 12-нд нутгийн зарим газраар секундэд 18-20 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. Ихэнх нутгаар өдөртөө дулаарч Увс нуур болон Дархадын хотгор, Завхан, Заг-Байдраг голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 25-30 хэм, өдөртөө 10-15 хэм, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Орхон, Сэлэнгэ, Хараа, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 18-23 хэм, өдөртөө 5-10 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 3-8 хэм хүйтэн, өдөртөө 10-15 хэм дулаан, Алтайн уулархаг нутаг, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн хойд хэсгээр шөнөдөө 7-12 хэм хүйтэн, өдөртөө 5-10 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 11-16 хэм хүйтэн, өдөртөө 1-6 хэм дулаан байна. Гуравдугаар сарын 12-нд ихэнх нутгаар хүйтэрнэ.


ЦАГ АГААР: Улаанбаатарт шөнөдөө 14 хэм хүйтэн   
Үзсэн: 125 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй