Шууд Chart

Хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ өмнөх оны мөн үеэс 6.5 хувиар өслөө

2026-03-10 11:22:35

Хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ 2026 оны хоёрдугаар сард улсын хэмжээнд өмнөх оны мөн үеэс 6.5 хувиар, өмнөх сараас 0.5 хувиар тус тус өссөн байна. 2026 оны хоёрдугаар сард өмнөх оны мөн үетэй харьцуулахад улсын хэмжээнд барааны бүлгийн үнэ 6.3 хувь, үйлчилгээний бүлгийн үнэ 7 хувь, хүнсний бүлгийн үнэ 12.1 хувь, хүнсний бус бүлгийн үнэ 4.3 хувиар тус тус өссөн байна.

Тус сард Төвийн бүсэд барааны бүлгийн үнэ 8.2 хувь, Баруун бүсэд үйлчилгээний бүлгийн үнэ 8.4 хувь, Улаанбаатар хотод хүнсний бүлгийн үнэ 12.8 хувь, Баруун бүсэд хүнсний бус бүлгийн үнэ 6.0 хувиар тус тус өссөн нь хамгийн өндөр байв.

Инфляцын түвшин буюу хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ 2025 оны хоёрдугаар сард 9.6 хувь байсан бол 2026 оны хоёрдугаар сард 6.5 хувь болж, өсөлтийн хурдац өмнөх оны мөн үеэс 3.1 нэгж хувиар буурсан байна. Улсын инфляцад бензин, түлшнээс бусад импортын барааны үнэ 1.2 нэгж хувиар 17.8 хувь, мах, хатуу түлшнээс бусад дотоодын барааны үнэ 3.3 нэгж хувиар 51.2 хувь тус тус өссөн нь нөлөөлсөн байна.

Инфляцын түвшин 2026 оны 2 дугаар сард улсын хэмжээнд 6.5 хувь гарсны 3.3 (51.0 хувь) нэгж хувь нь хүнсний бараа, ундаа, усны бүлэг, 0.8 (12.9 хувь) нэгж хувь нь хувцас, бөс бараа, гутлын бүлгийн үнийн өсөлтөөс голлон шалтгаалжээ


Хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ өмнөх оны мөн үеэс 6.5 хувиар өслөө  
Үзсэн: 99 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй