Ерөнхий боловсролын 149 дүгээр сургууль нь Чингэлтэй дүүргийн 20 дугаар хороонд Япон улсын Засгийн газрын буцалтгүй тусламжаар баригдан 2020 оноос үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн. Энэ хичээлийн жилд 73 багш, ажилтан, 1-12-р ангийн 30 бүлгийн 890 сурагчтай үйл ажиллагаагаа явуулж байгаа юм.

Тус сургуульд ахлах ангийн сурагчдыг аюулт үзэгдэл, ослоос урьдчилан сэргийлэх, аврах өөртөө болон бусдад анхны тусламж үзүүлэхэд сургаж дадлагажуулах, тэдний тэсвэр хатуужил, авхаалж самбааг сорих, хүнлэг энэрэнгүй иргэн болгон төлөвшүүлэх зорилгоор “Өсвөрийн аврагч” танхимыг байгуулж сурагчдыг мэдээ мэдээлэл, дадлага сургуулилалт хийх боломж нөхцөлөөр хангаад байна.
Мөн дүүргийн зүгээс хүүхдүүдэд эх оронч ухамсар, хандлага төлөвших, цэргийн албаны талаар хүүхдийн эерэг хандлага нэмэгдэх, цаашлаад орон нутгийн хамгаалалтын үндсэн арга хэмжээний тухай ойлголттой болох зорилгоор ЕБС-уудад Орон нутгийн хамгаалалтын танхим байгуулсан. Одоогоор таван сургуульд энэ танхимыг байгуулсны нэг нь 149 дүгээр сургууль юм. Эдгээр танхимуудтай танилцах, хүүхэд залуучуудад төрийн цэргийн байгууллагын үйл ажиллагааг сурталчлах “Нээлттэй хаалганы өдөрлөг”-ийг зохион байгууллаа. Мөн сурагчдад зориулан "Мөнхөд дурсагдах баатрууд" ТББ-ын соёлын өвд бүртгэгдсэн ховор үзмэрүүдийг дэлгэсэнтэй танилцав.

Энэхүү үйл ажиллагаанд дүүргийн иргэдийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Т.Уламбаяр, Цэргийн штабын дарга, хурандаа Б.Энхболд, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Төлөөлөгчид болон бусад зочид оролцжээ.
| 49 дүгээр сургууль "Өсвөрийн аврагч" болон орон нутгийн хамгаалалтын танхимтай боллоо | ||
| Үзсэн: 128 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.