Шууд Chart

Б.Ганболд 16, Ц.Дашдорж 22 дугаар байр эзэлжээ

2026-03-11 10:23:11

Итали улсын Милан, Кортина хотод өвлийн XIV паралимпын наадам гуравдугаар сарын 6-15-ны өдрүүдэд болж байна. Энэ удаагийн наадамд 55 орны 611 тамирчин 79 багц медалийн төлөө өрсөлдөж буй бол Монгол улсаас цанын төрөлд Үндэсний шигшээ багийн дасгалжуулагч Ж.Дашдондог, Д.Очирсүхийн удирдлага дор гурван тамирчин оролцож байна.

Өчигдөр гүйлтийн цанын цуваа гараатай спринт (1.5 км) төрөлд 30 цаначин уралдахад Үндэсний шигшээ багийн тамирчин Б.Ганболд 2:44.63 минутын амжилтаар 16, Ц.Дашдорж 2:51.71 минутын амжилтаар 22 дугаар байрт орлоо. Тэд өнөөдөр 10 км-ын зайд өрсөлдөх бол нөгөөдөр уулын цанын төрөлд Б.Цэрэнпунцаг оролцох юм.


Б.Ганболд 16, Ц.Дашдорж 22 дугаар байр эзэлжээ   
Үзсэн: 129 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй