
МИАТ компани Улаанбаатар-Бээжин-Сингапурын нислэгийн чиглэлийг нээснээр Сингапур болон Монгол Улсын хооронд аялал жуулчлал, бизнесийн салбарт шинэ боломжуудыг нээлээ.
Дэлхийн 50 гаруй хотыг холбосон нислэгийн том сүлжээ бүхий Ази, Номхон далайн бүсийн орнууд руу долоо хоногт 2000 орчим нислэг үйлддэг нь үндэсний агаарын тээвэрлэгч МИАТ компанийн хувьд бусад улсын авиа компаниудтай хамтран ажиллаж, нислэгийн сүлжээгээ өргөтгөх боломжийг бүрдүүлж байгаа юм.
Тус компани 2013 оны долоодугаар сараас 2014 оны долоодугаар сар хүртэл нэг жилийн хугацаанд Монгол Улсаас Сингапурын чиглэлд нийт 8000 орчим зорчигч, харин БНХАУ-аас 2013 онд нийт 2 сая 200 мянган хүн зорчсон гэх тооцоо гарчээ.
Энэ нь өдөрт дунджаар 6000 гаруй зорчигч БНХАУ-аас Сингапурын чиглэлд зорчдог гэсэн үг бөгөөд Бээжин-Сингапурын чиглэлд тавдугаар эрхтэйгээр нислэг үйлдэж байгаа тус компани зорчигч урсгалаа нэмэгдүүлж, ашиг олох боломжтойг харуулж байгаа юм.
Сингапурын чиглэлийн нислэгийг нэмэгдүүлнэ | ||
Үзсэн: 1486 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.