Монгол Улсад цахилгаан мотор, туслах хөдөлгүүрээр тоноглогдсон мопед, унадаг дугуйн импорт сүүлийн жилүүдэд эрчимтэй нэмэгдэж байна.
2022 онд 1065 ширхэг байсан импорт 2025 онд 12693 ширхэгт хүрч, 3 жилийн хугацаанд 10 дахин өссөн үзүүлэлттэй байна. Үнийн дүн мөн 1.47 сая ам.доллараас 4.74 сая ам.доллар болж нэмэгджээ. Тухайлбал,
- 2022 онд 1065 ширхэг, 1.47 сая ам.доллар
- 2023 онд 4625 ширхэг, 2.52 сая ам.доллар
- 2024 онд 7795 ширхэг, 3.38 сая ам.доллар
- 2025 онд 12693 ширхэг, 4.74 сая ам.доллар
| ГЕГ: Цахилгаан мотор, туслах хөдөлгүүрээр тоноглогдсон мопед, унадаг дугуйн импорт сүүлийн 3 жилд 10 дахин өсчээ | ||
| Үзсэн: 113 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.