Шууд Chart

Хүнс, хөдөө аж ахуйн салбарын эмэгтэйчүүдийн Олон улсын жилийн нээлт боллоо

2026-03-13 14:40:50

НҮБ хүнс, хөдөө аж ахуйн салбарт эмэгтэйчүүдийн оролцоо, манлайллыг нэмэгдүүлэх, тэдний хөдөлмөрийн үнэлэмжийг дээшлүүлэх, салбарын тогтвортой хөгжилд төр, хувийн хэвшил, олон улсын байгууллага болон бусад талын хамтын ажиллагааг өргөжүүлэх зорилготой олон улсын жилийг зарласан билээ.

Энэхүү “Хүнс, хөдөө аж ахуйн салбарын эмэгтэйчүүдийн олон улсын жил”-ийн нээлтийн арга хэмжээ өнөөдөр ГХЯ-нд болж, төр, хувийн хэвшил, иргэний нийгмийн байгууллага, хөдөө орон нутгийн эмэгтэйчүүдийн төлөөлөл, олон улсын байгууллагын төлөөлөгчид оролцов.

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг уг арга хэмжээг нээж, хүнс, хөдөө аж ахуйн салбар нь тогтвортой хөгжил, орон нутгийн амьжиргааг дэмжих,  ядуурлыг бууруулах, хүнсний аюулгүй байдлыг хангахад чухал үүрэгтэйг дурдаж, үүнд эмэгтэйчүүдийн оролцоо, манлайлал онцгой байр суурьтайг цохон тэмдэглэв.

Монгол Улсад малчин, тариаланч эмэгтэйчүүд хөдөлмөр, хичээл зүтгэл, уламжлалт мэдлэг, арга ухаанаараа мал аж ахуй, газар тариалан төдийгүй нийт жижиг, дунд үйлдвэрлэл, өрхийн бизнесийн хөгжилд бодитой хувь нэмэр оруулж, эдийн засгийг хөдөлгөгч томоохон хүч болж байдаг юм. 

Олон улсын жилийн хүрээнд эдгээр эмэгтэйчүүдийг онцлон дэмжих, мэдлэг, ур чадвараа дээшлүүлэх боломж, нөхцөлөөр хангах, санхүүгийн дэмжлэгийг нэмэгдүүлэх, инновац,  орчин үеийн технологи, инновацийг нэвтрүүлэх, төр, хувийн хэвшил, олон улсын байгууллагын түншлэлийг өргөжүүлэхэд бодит ахиц гаргахаар зорьж байна гэж Гадаад харилцааны яамнаас мэдээллээ.


Хүнс, хөдөө аж ахуйн салбарын эмэгтэйчүүдийн Олон улсын жилийн нээлт боллоо  
Үзсэн: 98 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй