Шууд Chart

“Цагийн хүрд” мэдээллийн хөтөлбөр үзэлтээрээ тэргүүлжээ

2026-03-13 15:02:05

Mongolian Marketing Consulting Group (MMCG) нь Монголын медиа хэрэглээ болон телевизийн үзэлтийн судалгааг тогтмол явуулдаг бөгөөд тэдний медиа мониторингийн тайланд телевизүүдийн үзэгчийн рейтинг болон хамгийн их үздэг мэдээллийн хөтөлбөрүүдийг хамруулдаг.

Энэ удаагийн судалгаагаар Монголын Үндэсний Олон Нийтийн Радио Телевизийн “Цагийн хүрд” мэдээллийн хөтөлбөр үзэлтийн өсөлтөөр тэргүүлсэн байна. Судалгааны дүнгээс үзвэл тус хөтөлбөрийн үзэлт 15 хувиар нэмэгдсэн нь мэдээллийн нэвтрүүлгүүдийн дундаас хамгийн өндөр үзүүлэлт болсон гэжээ.

Мөн TV9 Television-ийн “Энэ өдөр” мэдээллийн хөтөлбөрийн үзэлт 5 хувиар өссөн дүн гарсан байна.

Судалгаанд дурдсанаар телевизийн мэдээллийн хөтөлбөрүүд нь Монголын медиа хэрэглээнд чухал байр суурь эзэлсээр байгаа бөгөөд үзэгчид өдөр тутмын улс төр, нийгэм, эдийн засгийн мэдээллийг голчлон телевизээр дамжуулан авч буй хэвээр байгаа аж.


“Цагийн хүрд” мэдээллийн хөтөлбөр үзэлтээрээ тэргүүлжээ  
Үзсэн: 226 Mongolian National Broadcaster  

Бидэнтэй нэгдээрэй