Шууд Chart

Шийтгэлийн хуудас нааж эхэллээ

2026-03-14 11:20:19

Нийслэл Улаанбаатар хотын авто замуудын зорчих хэсгийн нэгдүгээр эгнээнд түр ба удаан зогсох дүрмийн хэрэгжилтийг хангуулах зорилгоор шийтгэлийн хуудас нааж эхэллээ.

Та тээврийн хэрэгслээ хориглосон газарт байрлуулсан, зорчих хэсэгт түр болон удаан зогсох журам зөрчсөн бол Зөрчлийн тухай хуульд зааснаар арга хэмжээ тооцон, зөөж тээвэрлэнэ.

Энэ тохиолдолд анхааруулах зорилгоор “Шар хуудас” буюу шийтгэлийн хуудсыг тээврийн хэрэгсэлд наан байршуулах юм.

Иймд бусдын хөдөлгөөнд саад учруулахгүйгээр замын хөдөлгөөний дүрмээ баримтлан соёлтой оролцохыг Тээврийн цагдаагийн албанаас зөвлөж байна. 


Шийтгэлийн хуудас нааж эхэллээ  
Үзсэн: 148 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй