Шууд Chart

Монгол Улсын Их Хурлын 2026 оны хаврын ээлжит чуулган маргааш эхэлнэ

2026-03-15 11:32:38

 

Монгол Улсын Их Хурлын 2026 оны хаврын ээлжит чуулган маргааш буюу гуравдугаар сарын 16-ны өдөр эхэлнэ. 

Энэ удаагийн хаврын чуулганаар нийт 30 гаруй хууль, тогтоолын төслийг хэлэлцэхээр төлөвлжээ. Үүнд:

  1. Монгол Улсын нэгдсэн төсвийн 2027 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2028-2029 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төсөл;
  2. "Монгол Улсын хөгжлийн 2027 оны төлөвлөгөө батлах тухай" Монгол Улсын Их Хурлын тогтоолын төсөл;
  3. Монгол Улсын нэгдсэн төсвийн 2025 оны гүйцэтгэл, Засгийн газрын санхүүгийн нэгтгэсэн тайлан болон "Монгол Улсын 2025 оны төсвийн гүйцэтгэл батлах тухай" Монгол Улсын Их Хурлын тогтоолын төсөл;
  4. Ажиллах хүчний шилжилт хөдөлгөөний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл;
  5. Эрүүгийн хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл;
  6. Зээлийн хэлэлцээр соёрхон батлах тухай хууль хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төсөл;
  7. Цагдаагийн албаны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд;
  8. Нийгмийн даатгалын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл;
  9. Нийтийн албан тушаалтны хууль бус хөрөнгийг иргэний журмаар нэхэмжлэх, нөхөн төлүүлэх тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд;
  10. Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд;
  11. "Төрөөс төмөр замын талаар баримтлах бодлого"-ын хэрэгжилтийг хангах зарим арга хэмжээний тухай" Монгол Улсын Их Хурлын тогтоолын төсөл;
  12. Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл;
  13. Онцгой албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл;
  14. Монгол Улсын Их Хурлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд;
  15. Боловсролын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл;
  16. Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүд;
  17. Улс төрийн намын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл;
  18. Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төсөл;
  19. Үндэсний их баяр наадмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төсөл;
  20. Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд;
  21. Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төсөл;
  22. Нийгмийн ажлын тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд;
  23. Худалдаа, аж үйлдвэрийн танхимын тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд;
  24. Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд;
  25. Нийгмийн хамгааллын тухай Монгол Улс болон Бүгд Найрамдах Австри Улс хоорондын хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төсөл;
  26. Татварын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд;
  27. Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл;
  28. Хувь хүний орлогын албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төсөл;
  29. Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд;
  30. БНМАУ-ын Засгийн газарт эрх олгох тухай хууль хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төсөл;
  31. "Монгол Улсын Их Хурлын 2026 оны намрын ээлжит чуулганы хугацаанд хийх төлөвлөгөөт хяналт шалгалтын цаглавар батлах тухай" Монгол Улсын Их Хурлын тогтоолын төсөл;
  32. "Монгол Улсын Их Хурлын 2026 оны намрын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын тухай" Монгол Улсын Их Хурлын тогтоолын төслүүдийг хэлэлцэхээр төлөвлөсөн байна.

Монгол Улсын Их Хурлын 2026 оны хаврын ээлжит чуулган маргааш эхэлнэ   
Үзсэн: 125 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй