Монгол улс дах “Нөхөрсөг уулзалт тэмцээн” 2026 оны гуравдугаар сарын 21 -ний Бямба гарагт Steppa Arenaд ОХУ-ын "Газпромбанк" баг, Монгол Улсын “Дархан” багуудын дунд болно.
Тоглолтод ОХУ-аас ЗСБНХУ-ын гавьяат мастер, Олимпийн алт, мөнгөн медальт, ДАШТ-ий 6 удаагийн цомын аварга, Европын АШТ-ийн 8 удаагийн цомын аварга, ДАШТ-ий мөнгө, хүрэл, алтан медальт, ЗСБНХУ-ын АШТ-ий 7 удаагийн цомын аварга, Олимп, Тив, Дэлхийн нийт 112 тэмцээнд оролцож алдраа мөнхөлсөн домогт хоккейчин, дасгалжуулагч Василий первухин, Европын цомын АШТ-ий цомын аварга, өсвөрийн Европын АШТ-ий хүрэл медальт, ЗСБНХУ-ын АШТ-ий алт, хүрэл медальт, ШПЕНГЛЕР цомын тэмцээний аварга, Норвеги улсын АШТ-ий олон удаагийн шилдэг довтлогч, домогт хоккейчин, довтлогч Игорь Мишуков болон ОХУ-ын шилдэг хоккейчдоос бүрдсэн баг айлчлан ирж оролцох болно.
Тоглолтод Монгол Улсаас МУ-ын Гавъяат тамирчин, ДАШТ-ий 4 дүгээр дивизионы алт, хүрэл медальт, Ази тивийн цомын АШТ-ий 2 удаагийн аварга, Монголын хоккейн үндэсний шигшээ багийн ахлагч, хоккейн спортын ОУХМ Намжилын Мишигсүрэн, МУ-ын Гавъяат дасгалжуулагч, ДАШТ-ий 4 дугаар дивизионы алт, хүрэл медальт, Ази тивийн цомын АШТ-ий 2 удаагийн аварга, ахлах дасгалжуулагч, Монголын хоккейн үндэсний шигшээ багийн гишүүн асан, Хоккейн спортын ОУХМ, Арслангийн Мэргэн , ОУХМ Гомбын Ганхүү,ОУХМ Домбожавын Буянтогтох, ОУХМ Шагдарын Батцэрэн болон “Дархан” багийн шилдэг мастерууд, Монголын хоккейн үндэсний шигшээ багийн шилдэг тамирчдаас бүрдсэн баг нөхөрсөг тоглолтод оролцоно.
Алдарт хоккейчдын уран гоё тоглолтыг дэргэдээс нь үзэх боломжийг та битгий алдаарай. Эрхэм хүндэт хоккей сонирхогч хөгжөөн дэмжигч та бүхнийг хүрэлцэн ирж баг тамирчидаа дэмжихийг урьж байна.
Steppe Arena мөсөн ордонд зохион байгуулагдах бөгөөд хоккейн спортын гайхамшгийг монголын үзэгчдэд толилуулна.
| Монгол–Оросын хоккейн “Нөхөрсөг уулзалт тэмцээн” болно | ||
| Үзсэн: 141 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.