Шууд Chart

Эх оронч танхимыг тохижуулж хүлээлгэн өгчээ

2026-03-18 12:47:41

Монгол Улсын Ерөнхийлөгч Зэвсэгт хүчний ерөнхий командлагчийн санаачилгаар батлан хамгаалах яамнаас хэрэгжүүлсэн “Эх оронч түмт төсөл”-д 21 аймгийн ЗДТГ-ын Цэргийн штаб болон Цэргийн хүрээний байгууллагуудын дунд уралдаан зарлаж үүнээс Б.Оргилсайхан даргатай Дархан-Уул аймгийн Цэргийн штабын төсөл шалгарч 8 сая төгрөгийн санхүүжилт олгосон.

Мөн аймгийн Засаг даргын санаачилгаар хэлтэс агентлагийн дарга нарт хүүхдийн төлөө бүтээлч ажил эхлүүлэх уриалгыг дэвшүүлсэн.

Энэ хүрээнд тус санхүүжилтээр Монгол цэргийн өдөр, Орчин цагийн Зэвсэгт хүчин үүсэж хөгжсөний 105 жилийн ойн өдрөөр ОИ сургуулийн түүхийн кабинетыг “Эх оронч танхим” болгон тохижуулсныг хүлээлгэн өглөө. Танхимыг тохижуулахад Дархан Цэргийн хүрээний анги нэгтгэлүүд гар бие хамтран оролцжээ.

Энэхүү танхим бий болсноор хүүхэд залууст цэрэг эх оронч үзлийг төлөвшүүлэх, түүхэн ахмад дайчдын гавьяаг түгээн дэлгэрүүлэхэд чухал ач холбогдолтой.


Эх оронч танхимыг тохижуулж хүлээлгэн өгчээ  
Үзсэн: 127 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй