Шууд Chart

Төрийн байгууллагуудын үйл ажиллагаанд иргэд хяналт тавина

2014-10-07 13:51:51

Сургууль, цэцэрлэг, эмнэлэг гэх мэт төрийн үйлчилгээний байгууллагын үйл ажиллагаанд салбарын яам, мэргэжлийн хяналт гээд төрийн байгууллага нь дүн тавих биш, харин түүгээр үйлчлүүлдэг  иргэд  дүн тавьдаг байх хэрэгтэй. Ингэснээр төрийн үйлчилгээний байгууллагын үйлчилгээний үнэн дүр төрх гарч ирнэ гэж судлаачид үзэж байна.

Тодруулбал, Ардчиллын боловсрол төв, Зүүн Ази Номхон далайн бүсийн нийгмийн хариуцлагын нэгдсэн сүлжээтэй хамтран “Ерөнхий боловсролын сургуулиудын ил тод байдал, хүртээмжийг үнэлэх” төслийг хэрэгжүүлэхээр болжээ.
 
Уг төсөл хэрэгжсэнээр ерөнхий боловсролын сургуулийн ил тод байдал, сургалтын чанар, хүртээмжинд сурагч, эцэг, эхчүүд үнэлгээ өгөх юм.  Энэ тухай Ардчиллын боловсрол төвийн захирал Г.Ундралаас манай сурвалжлагч тодрууллаа.  

Төрийн байгууллагуудын үйл ажиллагаанд иргэд хяналт тавина  
Үзсэн: 816 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй